Хар арьст хүүг буудсан цагдаа ярилцлага өгчээ

АНУ-д Фергюсон хотодхар арьст хүүг буудсан цагдаад Тангарагтны шүүхээс гэм буруугүй гэсэн шийдвэр гарснаарүймээн дэгдээд байгаа билээ. Одоогоор байдал тун хурцадмал байдалтай байгаа тул тус хот руу 2200 цэрэг илгээхээр болсон.
Зөвхөн тус хотод гэлтгүй АНУ-ын 120 гаруй хотуудад иргэд жагсаад байгаа юм. Сент-Луис хотод болсон жагсаалаар 80 гаруй хүн баривчлагдсан бол Фергюсон хотод 61 хүн баривчлагдсан байна. Мөн үймээний үеэр нийт 13 хүн шархадсанаас бууны суманд шархадсан хоёр иргэн байгаа аж.
Тэгвэл хар арьст хүүг буудсан цагдаа анх удаа хэвлэлээр ярилцлага өгсөн байна. Тэрээр “ABC News” телевизэд өгсөн ярилцлагадаа “ Хүү галт зэвсэггүй байсан ч буу булаахыг завдсан тул буудахаас өөр арга байгаагүй. Хүүг нас барсанд маш их харамсаж байна” хэмээжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ