Google компани "ухаалаг" халбага худалдаанд гаргалаа

Паркинсоны өвчтэй хүмүүст зориулсан “ухаалаг” халбагаа худалдаж эхэлснээ Америкийн “Google” компани мягмар гарагт мэдэгджээ. Уг халбага нь гарын булчин нь хүчтэй гэмтсэн өвчтэй хүмүүст хоолоо бие даан идэхэд нь туслах аж.
Хоолны энэ хэрэгслийг “Lift Labs” компанийн эмнэлгийн инновацийн тоног төхөөрөмжийн инженерүүд угсарчээ. Уг компанийг “Google” компани есдүгээр сард худалдан авсан байна.
“Ухаалаг” халбагыг хэрэглэж байгаа хүнийхээ гарын булчингийн гэмтэлд тохирон ажилладаг байлгахын тулд уг хэрэгслийг бүтээгчид хэдэн зуун томьёо боловсруулжээ.
Тусгай бариул халбаганы чичиргээг 76 хувиар багасгадаг гэж “Lift Labs”-ын инженерүүд мэдэгдсэн байна. "Ухаалаг" халбага нь 295 долларын үнэтэй зарагдах аж.
У.Жимсээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ