Энэтхэгт сармагчингийн сүрэг хүн рүү халдах нь ихэсчээ

Энэтхэгийн Химачал Прадеш мужийн Шимла хотод Лангур сармагчингийн сүрэг хүмүүс рүү дайрч халдсан байна. Сармагчингийн хоол хүнс ховордож, хүний амьдардаг бүсэд олноороо нэвтэрч хүмүүсийг санамсаргүй байхад нь халдаж, эрүүл мэнд, эд хөрөнгөд нь хохирол учруулж байгаа аж.

Шимла хотын удирдлагын мэдээлснээр зөвхөн энэ сард л 400 гаруй хүн сармагчингийн халдлагад өртсөн байгаа юм. Мөн хүний аминд хүрсэн тохиолдол ч гарчээ. Энэ сард нэгэн залуу эмэгтэй тариалангийн талбайд нь орсон сүрэг сармагчинг хөөх гэж байгаад халдлагад нь өртөн амиа алдсан байна. Түүнээс гадна 86 настай Рухмани Канвар гэгч эмгэн сүрэг сармагчингийн дайралтад өртж, биеийн байдал тун муу эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар Вашингтон Постод бичжээ.

У.Жимсээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ