Орост 13 настай охин 3800 грамм хүү төрүүлжээ

Ерөнхий боловсролын 13,15 настай сургуулийн сурагчид бие биедээ дурлаж улмаар дотно харьцаанд орж хүүхэдтэй болжээ.

Ксюша 13 настай харин түүний найз хөвгүүн Гоша 15 настай аж. Тэднийг хүмүүс жирийн л сайхан, хүүхэд насны гэнэн томоогүй зангаар үерхэж нөхөрлөж байна гэж боддог байсан тул нэг их анзаардаггүй байжээ. Харин хичээлийн шинэ жил эхэлснээс хойшангийнх нь багш Ксюшаг огцом жин нэмж, гэдэс нь томорч түүнийгээ нуух гэж хэлхгэр хувцас өмсөх болсныг анзаарч ээжид хэлж улмаар эмэгтэйчүүдийн эмчид үзүүлснээр жирэмсэн гэдгийг нь мэджээ.

Удалгүй охин хугацаанаасаа өмнө төрж 3800 грамм жинтэй, 52 см өндөртэй “аварга” хүү төрүүлсэн төдийгүй хүүгээ хөхөөрөө хооллож байгаа гэнэ. Энэ хэргийг цагдаагийнхан шалгаж эхэлсэн боловч 13, 15 настай хүүхдүүдэд ийм тохиолдолд шийтгэл оногдуулах, хариуцлага хүлээлгэх тухай заалт ОХУ-ын Эрүүгийн хуулинд тусгагдаагүй байдаг аж.

Тиймээс охин ч тэр, хөвгүүн ч тэр шийтгэл хүлээгээгүй байна. Харин ийм зүйл анзаараагүй эцэг эх болон сургуулийн захиргааг хатуухан зэмлэл хүлээж байгаа аж.

У.Жимсээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ