Хятад эмч нарын баг Баруун Африкийг зорьжээ

Эбола вируын тархалт намжаагүй байгаа, эмчилгээний баг хомс байгаатай холбогдуулан Хятадын засгийн газраас 200 эмчийг Баруун Африкийн улсууд руу илгээжээ.
Эмч нар тархалт ихтэй байгаа улсууд болох Гвиней, Либери, Сьерра-Леоны эмчилгээний лабораторид ажиллаж, өвчтөнүүдэд эмчилгээ хийх гэнэ.
Энэ талаар Хятадын эрүүл мэндийн дэд сайд хэлэхдээ "Хэрвээ энэ ондоо багтааж эбола вирусыг зогсоохгүй бол олон улсад тархаж, олон хүний аминд заналхийлж байна. Тиймээс манай улсын эмч нарын баг энэ өвчний эх үүсвэрийг олж, анагаахад чиглэгдэж ажиллаж байна" хэмээжээ. Эдгээр эмч нар 21 хоногийн хугацаатай ажиллахаар болсон байна.
Эбола вирусээр дэлхийн 9 улсад эбола вируст халдвараар нийт 15417 хүн өвчилж, 5508 (35%) хүн нас барсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ