"Рио 2016" олимпийн гольфийн талбай байгаль орчинд хор хөнөөл учруулаагүй гэв

2016 оны зуны олимп Бразилийн Рио де Жанейрод зохион байгуулагдах болсон. Олимпийн бүтээн байгуулалтын ажил одоогоор 70 хувьтай яваа хэмээн зохион байгуулагчид мэдээлж байна.
Бүтээн байгуулалтын ажлын явцад зохион байгуулагчдыг шүүхэд дуудсан байна. Учир нь олимпийн гольфийн талбай байгаль орчинд хор хөнөөл учруулж байна гэсэн гомдлыг орон нутгийн удирдлагууд болон байгаль орчныг хамгаалагчид гаргасан гэнэ.
Харин энэ хэргийг шүүхээр хэлэлцэн байгаль очныг бохирдуулж буй гэх баримт хангалтгүй гэж үзсэн учир талбайн ажлыг үргэлжлүүлэн хийхээр болсон байна.
Олимпийн цогцолбор нийт 7 сая ам.долларын өртөгөөр баригдаж байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ