Эболаг эмчлэх вакцин туршилтын хугацаандаа явж байна

Их Британийн GlaxoSmithKline хэмээх компани эбола вирусын эсрэг нэгэн вакциныг хоёр сар туршиж үзсэн байна. Энэхүү туршилтад АНУ, Их Британи, Мали, Швейцари зэрэг улсуудын 200 орчим хүнийг хамруулсан байна.

Туршилтад хамрагдсан хүмүүсийн биед хүчтэй дархлалын хариуг үүсгэсэн байна. Туршилтын дүнд их тун нь элдэв үр нөлөөгүйгээр эдгэрэх боломжтой хэмээн үзжээ.

Эмийг үйлвэрлэгчдийн зүгээс дахин нэг сарын хугацаагаар туршилтыг үргэлжлүүлэх шаардлагатай бөгөөд үр дүн сайтай байвал эмчилгээ хийгдэнэ хэмээн итгэж байгаа аж.

Эбола вирусаар өнөөдөр дэлхийн 9 улсад бүртгэгдсэн бөгөөд 15935 хүн халдвар авч, 5689 хүн нас баржээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ