Украины засгийн газрын дээд албан тушаалд гадаад хүн томилох талаар хэлэлцэнэ

Украины ерөнхийлөгч Пётр Порошенко Засгийн газрын дээд албан тушаалд гадаад хүн томилохыг зөвшөөрсөн хууль батлахаар төлөвлөж буйгаа мэдэгджээ.

Мөн шинээр байгуулагдаж буй Авлигын эсрэг товчоонд гадаад хүн ажиллахыг зөвшөөрөх гэнэ. Ингэснээр улс төрчдийн чин үнэнч байдал дээшилж, авилгал багасаж, хөндлөнгийн хяналттай болно гэж ерөнхийлөгч үзэж байгаа аж.

Хэрэв Украины төрийн дээд байгууллагыг гадаад хүн удирдвал урьд хожид байгаагүй учир битүүлэг нөхцөл байдал үүснэ гэж улс төрийн шинжээчид үзжээ. “Орчин үеийн практикт байхгүй ийм тогтолцоог нэвтрүүлсэнээр улсын нууц алдагдаж, бүрэн эрхт байдалд сөргөөр нөлөөлнө. Украины улс төрчдийн байр суурьмуудаж, Европын холбооны сонголтод үйлчлэх болно. Ерөнхийлөгч Порошенко Украины албан тушаалтан бүрийг авилгалд холбоотой гэж бодож буй нь өрөөсгөл юм” гэж Киев хотын Улс төр, менежментийн судалгааны төвийн захирал Михайл Погребинский ярьжээ.

У.Жимсээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ