Сингапурт зөөгчийн ажил байхгүй болох гэнэ

Сингапурт зөөгчийг хүн биш робот хийхээр болж байна.

“Infinium-Serve” нэртэй нисдэг роботууд зөөгчийн үүрэг гүйцэтгэж хоол зөөх юм байна.

Энэхүү робот нь үйлчлүүлэгчдэд хариу үйлдэл үзүүлэн, захиалгын дагуу хоолыг хүргэж өгч үйлчлэх гэнэ.

Бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчдийн зүгээс энэ робот нь ресторануудад албан ёсоор ажиллаад эхэлбэл ашиг орлогыг нэмэгдүүлэх бас нэгэн үйлчилгээ болно хэмээн харж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ