Канад Украин руу эхний тусламжаа илгээв

Украины армийн цэргүүдэд зориулсан тусламжийн бараатай эхний онгоц Канадаас гарсан хэмээн Канадад суугааЭлчин сайд Вадим Пристайко мэдээлжээ. Өчигдөр буюу энэ сарын 28-нд очиж буй дээрх онгоцоор таван сая ам.долларын цэргийн тоног төхөөрөмжийг хүргэх аж.

Украины ГХЯ-ны сайтад бичсэнээр Канадын Батлан хамгаалахын сайд Роб Николсон Засгийн газраас 11 сая ам.доллар /12 сая канад доллар/-ын цэргийн тусламжийг Украиндүзүүлэхээр шийдвэрлэсэн гэв.

Г.Уянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ