Фэйсбүүк нууцаар шинэ сайт бүтээж байна

Фэйсбүүк нь түншүүдтэйгээ ярилцахын зэрэгцээ, танил талын сүлжээг холбож өгөх функцтай “Facebook at Work” гэсэн нэртэй шинэ сайтыг нууцаар бүтээж байгаа гэнэ. Хэрэв энэ нь амжилттай болох юм бол Google-ийн Drive, Microsoft-ын Office, linkedin-тэй өрсөлдөх юм. linkedin нь бизнесийн хүний нөөцийн сүлжээний зах зээлийг эзэлж, монополь байр суурьтай, сард 90 сая хүн ашигладаг мэргэжлийн сүлжээ сайт.
Дээрх шинэ сайт нь хуучин фэйсбүүктэй их адилхан харагдах боловч хэрэглэгчдийн амралтын зураг, улс төрийн бухимдал, хөгжилтэй бичлэг зэрэг хувийн сонирхолд чиглэсэн мэдээллүүдийг ажил мэргэжлийн аккуантаас тусад нь ялгаж хадгалах боломжтой.
Үүнийг фэйсбүүкийн ажилчид ашиглаж ирсэн ба бусад компаниудад түгээх талаар хэлэлцсээр байгаа юм. Угтөсөл нь өнгөрсөн жилээс тууштай хөгжүүлэлтэд орсон ба одоогоор албан ёсны нээлтээ хийхийн тулд хэд хэдэн компанид туршиж байгаа юм байна. Хэрэв “Facebook at Work”нээлтээ хийчихвэл linkedin-ий зах зээлийг хуваалцах өндөр магадлалтай гэнэ. Түүнчлэн Google-ийн Drive, Microsoft-ын Outlook, Office-той өрсөлдөх боломж харагдаж байгаа ажээ.
Энэ мэдээллийг "Файнансиал Таймс" сэтгүүл мэдээлсэн хэдий ч Фэйсбүүкээс үүнийг эрс үгүйсгэж байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ