Бээжинд тамхины тухай хууль хэрэгжиж эхэлжээ

Манайд тамхины тухай хууль хэрэгжээд багагүй хугацаа өнгөрсөн ч “монголын хууль гурав хоног” гэдэг л болоод байгаа. Тэгвэл БНХАУ-ын Бээжин хотод манайх шиг олон нийтийн газар тамхи татахыг хориглосон хууль хэрэгжиж эхэлжээ. Энэ хуулийн дагуу Нийтийн тээвэр, сонин, сэтгүүлийн нүүр хуудаснаа тамхи татахыг хориглосон сурталчилгааг байршуулах болов.
Урьд нь мөн энэ хоригийг тавьж байсан боловч энэ шийдвэр талаар болсон гэнэ. Гэвч одоо бодитойгоор хэрэгжүүлэхийн тулд автобус, ажлын байр, сургууль, эмнэлгийн ойролцоо тамхи татахыг хориглосон ч зочид буудал, ресторан зэрэг газруудад тамхи татахыг зөвшөөрсөн тусгай газруудыг байгуулсан байна. 300 сая тамхичинтай Хятад улсад тамхинаас хамааралтай архаг өвчнүүдийн улмаас жилд олон сая хүн хорвоог орхидог ажээ.
Г.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ