Эмч сувилагч нарт тусгай өмсгөл илгээнэ

Японы Засгийн газар Баруун Африкийн орнуудад ажиллаж буй эмч, сувилагч, сайн дурынханд эбола вирусээс урьдчилан сэргийлэх 20 мянган өмсгөл болон 10 сая ам.долларын тусламж үзүүлэхээр болжээ.
Энэхүү тусламжийг тус улсын тусгай нисэх хүчин халдвартын голомтод хүргэж өгөх гэнэ. “Япон улс ийнхүү эбола вирустэй тэмцэхэд нисэх хүчнээ ашиглах болно” гэж Ерөнхий сайд Шинзо Абе ярьжээ. “KS767” гэх тээврийн онгоц ирэх сарын 6-нд 20 мянган тусгай өмсгөл тээвэрлэж Либерид хүрэх юм.
Өнгөрөгч аравдугаар сард Японы Засгийн газар эболатай тэмцэхэд зориулж ДЭМБ-д 100 сая ам.доллар хандивласан билээ. Өнөөдрийн байдлаар эбола вирусээр 5702 хүн амиа алдсан бол 16214 хүн халдвар авчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ