Робин Уильямсын эдлэнг заржээ

Холливуудын нэрт жүжигчин Робин Уильямс өнгөрсөн наймдугаар сарын 11-нд Калифорниагийн Тибурон дахь гэртээ амиа хорлож нас барсан билээ. Тэгвэл жүжигчний “Вилла Соррисо” буюу “Аз жаргалын харш” хэмээгддэг “Напа” эдлэн газрыг 25.9 сая ам.доллароор заржээ.

“Эдлэнг худалдан авсан хүний талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэж жүжигчний охин Зельда Уильямс ярьжээ.

Энэхүү эдлэн 1998 онд баригджээ. Эдлэнгийн дэргэд жүжигчний өөрийн гараар барьсан хүүхдийн талбай болон цэцэрлэгт хүрээлэн байдаг гэнэ. Эдлэнг зарсан мөнгөний 20 саяыг нь хуулийн дагуу жүжигчний охин Зельда авахаар болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ