Хятадад халдлага гарлаа

Хятадны Шинжаан Уйгарт дахин халдлага гарлаа. Шинжааны Кашгар хотоос холгүй орших Шашегийн худалдааны төвд зэвсэглэсэн салан тусгаарлагчид тэсрэх бөмбөг дэлбэлж, дараа нь хутгатай хүмүүс рүү халдсан байна.

Уг террорист хэргийн дараагаар нийт 15 хүн амиа алдаж, 14 хүн шархадсан байна. Амиа алдсан иргэдийн 11 нь террористууд байсан байна.

Өнгөрсөн долдугаар сард мөн иймэрхүү халдлага болсон бөгөөд 37 хүн амиа алдсан юм. Энэ хэргээр 27 террорист алах ялаар шийтгүүлсэн аж.

Шинжаан нь лалын шашинт уйгаруудын нутаг бөгөөд салан тусгаарлаж, бие даасан улс болох сонирхолтой юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ