Агаараас хийгдсэн довтолгооны улмаас 17 хүн амиа алджээ

Ирак дахь “Исламын улс” бүлгийн байрлалд агаараас хийгдсэн довтолгооны улмаас 17 энгийн хүмүүс амь үрэгдсэн байна.

Гэрч нарын яриагаар, исламын дайчдаас гадна хөрш омгийн хоёр эрэгтэй алагдсан бөгөөд дараа нь тэр хоёрыг нутаглуулж байсан омгийн гишүүд агаарын хоёр дахь довтолгоонд өртөн 15 хүнээ алджээ.

Агаарын хоёр дахь довтолгооныг хэн хийсэн нь тодорхойгүй байна. Оршуулгын үеэр тэд исламчуудын байрлалд ойрхон байсан гэнэ. Өмнөхөн нь Америкийн нисэх хүчин Ирак, Сири дэх босогчдын байрлалд 17 удаа агаарын довтолгоон хийсэн мэдээлэл байлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ