Германы агаарын тээврийн 1300 нислэг цуцлагджээ

Германы иргэний агаарын тээврийн Люфтганза компанийн 1300 нислэг цуцлагдсан байна. Эх сурвалжуудын мэдээлснээр Германы “Vereinigung Cockpit” нисгэгчдийн холбооноос арванхоёрдугаар сарын 1-2-ны хооронд ажил хаялт зарлахаар болсонгэнэ.

Нисгэгчдийн хувьд тэтгэвэрт гарах журамтай холбогдуулан ийнхүү ажил хаялт зарласан байна. Одоогийн байдлаар тус компанийн нисгэгчид 55 насандаа тэтгэвэрт гарч байгаа бөгөөд 65 нас хүртлээ нийт цалингийнхаа 60 хувийг тэтгэмж болгон авч байгаа гэнэ. Гэтэл Люфтганза компанийн удирдлагууд саяхан тэтгэвэрт гарах насыг 65 болгож өөрчилсөн нь ажил хаялт зарлах гол шалтгаан болжээ.

Агаарын тээврийн компанийн вэб сайтад мэдээлснээр Люфтганза компани одоогоор тусгай цагийн хуваарийн дагуу ажиллаж байгаа гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ