Баярын хоолоо эрт идлээ гэж найз залуугаа хутгалжээ

Хүний амь насыг тоглоом шиг үздэг хүмүүс олширчаймшигтай, жигшүүртэй хэрэг их үйлдэх болжээ.

Үүний нэг нь жишээ нь, АНУ-ын Пенсильвани мужийн иргэн Жаклин Блэйк найз залуугаа цээжин тус газар нь хутгалсан байна.

Азаар нь найз залуугийнх нь шарх хүнд биш учир эмнэлгээс гарчээ.

Жаклин цагдаа нарт өгсөн мэдүүлэгтээ хэрэг үйлдэх үедээ согтуу байсан гэдгээ нуугаагүй гэнэ. Тэрбээр өөрийг нь унтаж байх хооронд “Талархлын баяр”-ын хоолоо эрт идсэн гэж уурлаж улмаар найз залуугаа хутгалсан гэж мэдүүлжээ. Тэрээр одоо шалгагдаж байгаа ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ