Твиттер хэрэглэгчдээ хянадаг болжээ

Твиттер үйлчилгээний нөхцөлд өнгөрсөн долоо хоногт өөрчлөлт орсон байна. Ингэснээртаны ямар аппликэшн суулгасан, ямар аппликэшнийг түлхүү хэрэглэдэг тухай мэдээллийг Твиттер компани цуглуулах аж.

Ингэх болсон шалтгаан нь таны хэрэглээний зан төлөвийг таньж түүн дээрээ тулгуурлаад тохирсон аппликэшнүүд, дагах аккаунтуудыг санал болгох зорилготой гэнэ.

Энэ өөрчлөлт iOS, Android төхөөрөмжүүд дээр зэрэг хэрэгжиж эхэлжээ. Зөвхөн Твиттер ч биш Facebook үйлчилгээ нь ийм мэдээлэл цуглуулдаг билээ.

Тэгвэл үүнээс зайлсхийж болох гэнэ. Та утасныхаа Твиттер аппликэшний Settings хэсэгт ороод Accounts хэсгээс өөрийн аккаунтыг сонгоно, Privacy хэсэгт байгаа ”Tailor Twitter based on my apps”тохиргоог Off болгох юм байна.

Хэрвээ дээрх тохиргоо заасан хэсэгт байхгүй байвал таны Твиттер аппликэшнээ шинэчлэх шаардлагатай ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ