Доллараар гүйлгээ хийвэл хуулийн хариуцлага тооцно

ОХУ-ын Төрийн думд “ОХУ-ын нутаг дэвсгэрт америк доллараар гүйлгээ хийхийг хориглох тухай” хуулийн төслийг өргөн барьсан байна. Уг хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийн гишүүн, Либерал ардчилсан намын депутат Дегтярев Михаил хэлэхдээ “Хууль зөрчсөн орос иргэнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх болно” гэжээ. Харин гадаад оронд зорчих үедээ долларыг бэлэн бусаар авч явахыг зөвшөөрөх юм байна.

Хэрэв энэ хууль батлагдвал нэг жилийн дотор банкуудад байгаа долларын дансуудыг хааж, бүх долларыг рубль, эсвэл еврогоор солих хэрэгтэй болно.

Г.Уянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ