Шууд эфирийн үеэр үзэгч хөтлөгч рүү халджээ

Энэтхэгийн Мумбай хотын "Рау Стар" телевизийн шууд нэвтрүүлгийг хөтөлж байсан хөтлөгч эмэгтэй үзэгчийн халдлагад өртсөн байна.

Гаухар Ханы гэгч хөтлөгчийн хөтөлж байсан нэвтрүүлгийн зураг авалтад 2500 үзэгч оролцож, 250 хамгаалалтын ажилтан аюулгүй байдлыг хангаж байсан аж. Гэтэл тэдний дундаас нэгэн этгээд үсрэн гарч ирэн хөтлөгч рүү дайрч улаан нүүрэн дундуур нь алгадаад авчээ.

Албаныхан түүнийг газар дээр нь баривчилж, цагдаагийнханд хүлээлгэн өгсөн байна. Гэмт этгээд нь Алик Малик гэдэг 24 настай залуу байсан бөгөөд хөтлөгч эмэгтэйг хэт задгай хувцаслалаа гэж буруутган биед нь халдсан байна.

Мумбай хотын шүүхээс түүнийг хүний биед халдсан, заналхийлсэн гэх үндэслэлээр ял шийтгэхээр төлөвлөжээ. Түүний шүүх хурал орон нутгийн Боривалийн шүүхэд өнөөдөр болох аж.

У.Жимсээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ