Хамгийн амттай кофе сонгоход робот тусална

Японы харилцаа холбооны “Softbank” компани “Пеппер” нэртэй ухаалаг роботыг хэрэглээнд нэвтрүүлжээ. Хүмүүсийн ярианы 80 хувийг бүрэн ойлгох чадвартай уг робот нь “Nestle” компанийн Япон дахь салбарын кофег үйлчлүүлэгчдэд танилцуулдаг аж.

120 см өндөртэй роботын цээжин дээр интерактив таблет суурилуулжээ. Энэхүү таблетын тусламжтайгаар кофены машины тухай сонирхсон асуултанд хариулж, үйлчлүүлэгчидтэй тоглож, хамгийн шилдэг кофег нь сонгоход туслах юм байна.

У.Жимсээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ