Өмнөд Солонгосын усан онгоц осолджээ

Оросын Алс Дорнодын ойролцоо өчигдөр 17.30 цагийн үед Өмнөд Солонгосын “Orion-501” хэмээх загас агнуурын усан онгоц осолджээ. Хөлөгт 60 зорчигч зорчиж явсан байна бөгөөд ослоор Өмнөд Солонгосын нэг иргэн амиа алдаж, 52 зорчигч сураггүй алга болжээ.
Сураггүй алга болсон зорчигчдыг хайж эхэлсэн гэж Москва дахь Өмнөд Солонгосын элчин сайдын яамнаас мэдээлжээ. 1753 тонн ачаа зөөвөрлөж явсан хөлөг цаг уурын таагүй байдлаас болж хөмрөгдсөн байх магадлалтай гэж шинжээчид таамаглаж байна. Багийн гишүүдийн дийлэнх нь Индонезийн иргэд байсан бөгөөд далайн ус хөлдөх шахам хүйтэн байсан гэж эх сурвалжууд мэдээлээд байгаа аж.
Аврагчид Индонез улсын гурван иргэн, Филиппиний хоёр иргэн, Өмнөд Солонгосын нэг иргэнийг аварч, анхан шатны тусламж үзүүлсэн байна.
У.Жимсээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ