Хонконгийн жагсагчид өлсгөлөн зарлажээ

Хонконгт цагдаа нар болон жагсагчдын хооронд дахин мөргөлдөөн үргэлжилсээр байна. Түүнчлэн эсэргүүцлийн жагсаалд оролцож буй оюутнууд өнөөдрөөс эхлэн өлсгөлөн зарлаж буйгаа мэдэгджээ.
Эсэргүүцлийн ажиллагаанд оролцогсод гурав хоногийн өмнө жагсагчдын босгосон бэхлэлтийг зайлуулж, майхан хуаранг буулгасан Монгкок дүүрэг болон хотын Засаг захиргааны төв байрыг эзлэн авахаар төлөвлөж байна.
Жагсагчдыг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий, бороохой, хийн баллон ашигласан.
Засаг захиргааны төв байрыг 3000 цагдаа хамгаалан, Монкок дүүрэгт 4000 цагдаа аюулгүй байдлыг хангаж байгаа боловч нөхцөл байдал тогтворгүй хэвээр байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ