Хонконгийн эсэргүүцлийг Монгол хүн дэмжжээ

Хонконгод ардчилсан хөдөлгөөнийхөн сүүлийн хэд хоногт цагдаа нартай мөргөлдөж, төрийн байгууллагуудыг бүслэн хаахыг оролдсоор байна. Эрх баригчид эсэргүүцэгчдийн босгосон хотхон, хориглолтуудыг өнгөрсөн долоо хоногт буулгаж эхэлсний дараа сөргөлдөөн ийнхүү ширүүсээд байгаа.
Гол төлөв оюутнуудаас бүрдсэн эсэргүүцэгчид Бээжингийн эрх баригчдаас 2017 онд болох бүх нийтийн сонгуульд хатуу хяналт тавьж, нэр дэвшигчдийг урьдчилан батална гэсэн шийдвэрээ цуцлахыг шаардаж буй.
Тэгвэл өчигдрөөс нэгэн удирдагч нь асуудлыг нааштай шийдэх хүртэл өлсгөлөн зарлахаа мэдэгдэн өлсөж эхэлжээ.
Хонконгод очиж байгаа гадаадынхан тэмцэгчдэд сэтгэл санааны тусламж болон хандив өгч, түүнийгээ илэрхийлсэн бичиг бүхий хуудас өгсөөр байна. Тэр дунд Монгол хүмүүс ч мэр сэр байгаа бололтой. Дэмжигчдийн хадсан хуудсууд дотор “Гонконг”-ийн ардчиллыг дэмжье” гэсэн монгол бичигтэй уриа хуудас байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ