Израилийн Засгийн газрын хоёр сайд огцорчээ

Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Сангийн болон Хууль зүйн яамны сайд нараа огцруулахаар болсон тухай мэдэгдсэн байна. Тэрээр эдгээр сайдууд Засгийн газрын нэгдмэл байдлыг алдагдуулж байгаа бөгөөд ийм нөхцөл байдалд төр засаг үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Түүнчлэн Нетаньяху парламентыг тарааж, ээлжит бус сонгууль зохион байгуулах асуудлыг хөндсөн байна.

Нетаньяху мягмар гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр “Би дахин Засгийн газарт багтсан сайдууд Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг шүүмжлэн, улс төрийн ашиг сонирхлын үүднээс тэргүүлэгчээ шүүмжлэн, үндэсний хэмжээнд хариуцлагагүй байдал үүсгэхийг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн мэдэгдсэн байна.

Парламентыг тараах эсэх асуудлыг лхагва гарагт хэлэлцэх бөгөөд дэмжигдсэн тохиолдолд ирэх гуравдугаар сард ээлжит бус парламентын сонгуулийг зохион байгуулах юм.

У.Жимсээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ