Умард Солонгост хүүхэддээ Ким Чен Ун гэж нэр өгөхийг хоригложээ

Умард Солонгосын эрх баригчид айл өрх шинэ төрсөн хүүхэддээ Ким Чен Ун удирдагчийн нэр өгөхийг албан ёсоор хориглосон байна. Энэ шийдвэр гарахаас өмнө хүүхэддээ их удирдагчийн нэрийг өгсөн айл өрх хүүхдийнхээ нэрийг солих хэрэгтэй гэнэ.

Умардын эрх баригчид үүнийгээ эгэл иргэд хүүхдээ их удирдагчтай зүйрлэх нь зохисгүй хэрэг гэж тайлбарлаж байна. Үүний өмнө БНАСАУ-ыг үндэслэн байгуулагч, өнөөгийн удирдагчийн өвөө Ким Ир Сений нэрийг хүүхдэд өгөхийг хориглосон нь өнөө хүртэл хүчинтэй байгаа юм.

Үүнтэй зэрэгцээд Умардын удирдагч Ким Чен Ун бас албан тушаалтнуудаа гадаадын тамхи татахыг хориглосон шийдвэр гаргажээ. Тэрээр гадаад тамхи татах нь эх оронч бус хэрэг гэж үзжээ.

У.Жимсээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ