Украины Засгийн газарт гадаад хүмүүс сонгогдон ажиллана

Украины парламент шинээр бүрэлдэж буй Засгийн газарт Америк, Гүрж, Литва хүмүүс орохыг зөвшөөрч, амьдрах эрх олгосон байна. Тухайлбал, Америкийн иргэн Натали Жареско, Гүржийн иргэн Александр Квиташвилиг нарыг сайдын албан тушаалд томилохоор яригдаж эхэллээ.
Энэ тухай Ерөнхийлөгч Петро Порошенко “Олон жил үргэлжилсэн улс төрийн мухардал, авлигын дараа эргэн сэргэхээр хичээж байгаа Украин улс гадаадын туршлагаас суралцах хэрэгтэй байна” гэж парламентын чуулганы үеэр мэдэгджээ.
Хэрэв Украины төрийн дээд байгууллагыг гадаад хүн удирдвал урьд хожид байгаагүй учир битүүлэг нөхцөл байдал үүснэ гэж улс төрийн шинжээчид үзжээ.
“Орчин үеийн практикт байхгүй ийм тогтолцоог нэвтрүүлсэнээр улсын нууц алдагдаж, бүрэн эрхт байдалд сөргөөр нөлөөлнө. Украины улс төрчдийн байр суурь муудаж, Европын холбооны сонголтод үйлчлэх болно. Ерөнхийлөгч Порошенко Украины албан тушаалтан бүрийг авилгалд холбоотой гэж бодож буй нь өрөөсгөл юм” гэж Киев хотын Улс төр, менежментийн судалгааны төвийн захирал Михайл Погребинский ярьжээ.
У.Жимсээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ