Барак Обама, Хиллари Клинтон нарын ээлжит хувийн уулзалт

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоныг үд дундад Цагаан ордны зууван танхимд хүлээн авч уулзжээ. Уг уулзалт нь Обамагийн өдрийн хуваарьт ороогүй юм байна.
Тэднийг хааяа иймэрхүү хувийн чанартай уулзалт хийх дуртайг нь хүмүүс мэддэг аж. Цагаан ордны төлөөлөгчийн хэлснээр, Обама, Хиллари нарын уулзалт нэг цаг орчим үргэлжилсэн бөгөөд тэд өргөн хүрээг хамарсан олон асуудлын талаар ярилцсан гэнэ.
Г.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ