Украинд эрчим хүчний хомсдол бий болжээ

Европын хамгийн том гэгддэг, Украины зүүн өмнөд хэсэгт орших Запорожская цөмийн станцын реактор унтарч, засвар хийх шаардлагатай болжээ. Уг станц нь 1984 онд байгуулагдсан бөгөөд ийнхүү доголдсон нь тус улсад эрчим хүчний хомсдол бий болсныг харуулж байна хэмээн шинжээчид үзэв. Түүнчлэн нүүрс нь дууссанаас осол гарсан гэж таамаглаж байгаа юм.
Хэдийгээр станцад онц ноцтой аюул гараагүй ч зэвсэгт тэмцэл үргэлжилж байгаа энэ хүнд нөхцөлд эрчим хүчнийхээ эх үүсвэрийг тогтвортой байлгах нь Украины Засгийн газрын хүнд сорилт болоод байна. Эвдрэлийг засч дуусган, хэвийн ажиллагаанд нь оруулсан гэж Эрчим хүчний сайд Владимир Демчишин хэлжээ.
Г.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ