Филиппинийг чиглэн "Хагупит" далайн шуурга ирж байна

Филиппинийг чиглэн Номхон далайн хүчит шуурга ирж буйгаас зүүн болон төв хэсгийн сургууль, цэцэрлэг, төрийн үйлчилгээний албан газрууд хаалгаа барьжээ. Тиймээс Филиппиний төв хэсгийн Легаспи хотод 12 дугаар сарын 8-9-ний өдөр болох Ази, Номхон далайн эргийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) орнуудын албаныхны уулзалтыг Манила хот руу нүүлгэжээ. Хагупит гэх энэ далайн шуурга ирэх бямба гаригт /ХII.6/ Филиппиний зүүн хэсгийн Самар мужид хүрэх юм байна. Далайн шуурганы хүч секундэд 63 метр боловч Филиппинийг дайрахдаа хүч нь нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Филиппиний онцгой байдлын албанаас далайн шуурга дайрах зүүн болон төв хэсгийн мужуудын ард иргэдэд үер, хөрсний нуралтанд бэлтгэхийг анхааруулжээ.
Хаян далайн шуурганы улмаас Филиппинд өнгөрсөн 2013 онд 6300 гаруй хүн амь үрэгдэн, ор сураггүй болж, дөрвөн сая хүн орон гэргүй болжээ. Үүнээс сургамж авсан филиппинчүүд ус, хоол хүнс бусад хэрэгцээтэй эд материалаа нөөцөлсөн байна.
Г.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ