Америкт нэгэн зэрэг ажил хаялт зарлажээ

Америкийн 190 хотын түргэн хоолны сүлжээний ажилчид нэгэн зэрэг ажил хаялт зарласан байна. Тэд нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 15 ам.доллар байгааг нэмэгдүүлэхийг шаарджээ.
Бостоноос, Сан Франциско, Чикаго хүртэлх McDonalds, Burger King сүлжээний ажилчид, үйлдвэрчний эвлэлүүд жагсаж, цалинг амьжиргааны түвшинд ойртуулах шаардлагыг Засгийн газарт тавьжээ.
Харин Засгийн газар ажилчдыг ийм хэлбэрээр эсэргүүцлээ илэрхийлэх шаардлагагүй гэж үзжээ. Америкийн ресторануудын 90 хувийг хувийн бизнес эрхлэгчид эзэмшдэг бөгөөд хуулиар хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд цалин нэмэх асуудлыг өөрсдөө шийдэх ёстой гэнэ.
У.Жимсээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ