"Монголын соёлын өдрүүд" Бээжинд эхэллээ

БНХАУ-д урлаг, соёлоо сурталчлах “Монголын соёлын өдрүүд” өнөөдөр Бээжин хотод эхэллээ.
Энэ сарын 14 хүртэл үргэлжлэх энэхүү арга хэмжээний үеэр ‘Тэнгэрийн эгшиг” хүндэтгэлийн тоглолт, Монгол орны үзэсгэлэнт байгалийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргах юм.
Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсаны 20 жилийн ой энэ жил тохиож буй. Тиймээс энэ оныг “Найрсаг солилцооны жил” болгон зарлаж, харилцан “Соёлын өдрүүд” зохион байгуулж байгаа юм.
У.Жимсээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ