Америкийн 17 муж Барак Обамагийн эсрэг зарга мэдүүлжээ

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама саяхан цагаачлалын системд өөрчлөлт оруулж байгааг зарласан билээ.
Түүний энэ шийдвэрийг АНУ-ын үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэж, 17 мужийн эвсэл байгуулан ерөнхийлөгч Барак Обамагийн эсрэг зарга мэдүүлээд байна. Техас муж энэ эвслийг тэргүүлж байгаа юм.
Цагаан ордны тэргүүнийн цагаачлалын талаарх шинэ төлөвлөгөө Америкт хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа 5 сая гаруй иргэнийг эрхийг хамгаалж, албадан гаргах аюулаас холдуулж байгаа ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ