“Орионг 501” хөлөг онгоцонд осолдсон хүмүүсийг Өмнөд Солонгост хүргэнэ

Чукоткийн эрэг орчимд Берингийн тэнгист загас агнуурын “Орионг 501” хөлөг онгоц сүйрсэн. Хөлөг дээр Өмнөд Солонгос, Филиппин, Индонез зэрэг орны 64 хүн байсан юм. Уг сүйрэлд амь үрэгдэгсдийн цогцсыг болон амьд үлдсэн хүмүүсийг Өмнөд Солонгосоор дамжуулан эх оронд нь хүргэхээр боллоо. Энэ талаар Петропавловск-Камчаткад болсон зөвлөгөөний үеэр Орос дахь Филиппиний элчин сайдын яамны төлөөлөгч Жефри Ангело, Индонезийн элчин сайдын зөвлөх Кики Жахжо Куспрабово нар мэдэгдсэн байна.
Тэдний хүсэлтийг Пусан дахь Гадаад харилцааны хэлтэст дамжуулах болно гэдгээ Владивосток дахь Солонгосын ерөнхий консул Ко Кен Бон мэдэгдлээ. Тэрээр энэ ажлыг гүйцэтгэх хэд хэдэн хувилбар байгааг дурдаад, тэдэнд туслах Оросын “Один” хөлөг онгоц Олюторын булангаас Пусан орох чиглэлтэй тул хамгийн боломжтой нь гэж үзжээ. Түүнчлэн Өмнөд Солонгосын аврах хөлгийг ослын газар руу илгээх, мөн одоогоор Берингийн тэнгист ажиллаж байгаа Өмнөд Солонгосын загас агнуурын хөлгөөс нэгийг нь ашиглах зэрэг боломжууд байгаа юм байна.
Г.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ