Өндөр хоруу чанартай шувууны томуу бүртгэгдлээ

Канад улсын Чиливак /Chilliwack/, Аббоцфорд /Abbotsford/ хотуудын шувууны аж ахуйд шувууны томуугийн өндөр хоруу чанартай H5 хэвшлийн вирусээр үүсгэгдсэн дэгдэлт бүртгэгджээ. Тус фермүүдэд нийт 18.000 шувуу байснаас 6200 шувуу өвчилсөн байна.

Одоогийн байдлаар өвчин үүсгэгчийг илрүүлэх лабораторийн шинжилгээ хийгдэж байгаа бөгөөд голомтыг хязгаарлах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Г.Уянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ