Оросыг шүүмжилсэн мэдээллийг орос хэлээр цацна

Крымийн хойгийг эзэлсэн Донбассын салан тусгаарлагчдыг Орос зэвсэг, мөнгөөр дэмжиж байгааг Америкийн хууль тогтоогчид хатуу шүүмжилсэн байна. Тиймээс Оросын байр суурийг шүүмжлэн ухуулсан мэдээллийг орос хэл дээр цацах шинэ стратеги боловсруулахыг Ерөнхийлөгч Обама Төрийн Департаментад уриалав. Өөрөөр хэлбэл, мэдээллийн дайныг илүү боловсронгуйбөгөөд үр дүнтэй болгохын тулд орос хэлтэй иргэд олноор амьдардаг орнуудад Оросын байр суурийг шүүмжилсэн мэдээлэл цацах хэрэгтэй гэсэн үг юм.
Ийнхүү шинэ стратеги дээр түшиглэн “Америкийн дуу хоолой”, “Эрх чөлөө” радио станцуудын байр суурийг бэхжүүлэхээр төлөвлөөд байна. Энэ бол АНУ-ын Конгрессоос гаргасан Оросын байр суурийг шүүмжилсэн ээлжит тогтоол юм.
Г.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ