Хуванцар аяга, таваг хүүхдийн эрүүл мэндэд хортой

Хуванцар бүтээгдэхүүнд агуулагддаг фталат хэмээх бодис янз бүрийн өвчин үүсгэдэг гэж эрдэмтэд өмнө нь мэдэгдэж байсан. Тухайлбал энэ бодис нь дааврын тэнцвэрийг алдагдуулдаг байна.
Харин шинэ судалгаагаар хүнсний бүтээгдэхүүний савлагаан дахьфталат бодис нь хүүхдийн даралтыг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.
АНУ-ын эрдэмтэд 3000 хүүхдийн биеийн байдалд ажиглалт хийж, тэдний шээсэн дэх фталатын түвшин, цусны даралтыг хэмжиж үзсэн аж. Гэтэл энэ бодис нь зүрхний эсийг дарангуйлж, стресст оруулж, цусны даралтыг бага байхаас нь нэмэгдүүлдэг болох нь тогтоогджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ