1.5 сая иргэнээ нүүлгэжээ

Филиппиний зүүн мужруу “Typhoon Hagupit” хэмээх хар салхи ойртож буйтай учир нутгийн удирдлагууд 1.5 сая иргэнийг нүүлгэн шилжүүлжээ.
Хар салхинд өртөх магадлалтай бүс нутгуудад онцгой байдлын аврагчид далан босгож эхэлжээ. Ирэх долоо хоногийн эхээр Самри, Лейте мужийн 10 мянган оршин суугчийг зэргэлдээх мужид байршуулахаар болсон байна. Дээрх мужуудад цахилгаан тасарснаас гадна цэвэр усны хомсдол үүсчээ. Мөн Лейте мужид байрлах Лусон галт уулыг хар салхи дайрах эрсдэлтэй байгаа учир уулын энгэрт амьдардаг хагас сая оршин суугчийг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөсөн байна.
Төв нутгийн Себу мужийн бүх сургууль, цэцэрлэг үйл ажиллагаагаа зогсоосон байна. Засгийн газар байгалийн гамшгаас сэргийлэхийн тулд энэ жил 4.5 сая ам.долларыг төсөвлөж, хар салхи дайран өнгөрч магадгүй мужууд руу хүнсний бүтээгдэхүүн, эм тарианы нөөц явуулжээ.Өнгөрсөн жил “Typhoon Hagupit” хар салхи тус улсын баруун мужуудыг дайран өнгөрч, 6000 мянган хүний аминд хүрч байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ