Сирийн нийслэлийн хоёр дүүргийг бөмбөгджээ

Сирийн Гадаад хэргийн сайд Валид аль-Муалем НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнээс Израйлийн эсрэг хориг арга хэмжээ авахыг хүсч, шаардах бичиг хүргүүлжээ. Учир нь Израйлийн нисэх хүчин Сирийн нийслэл Дамаск хотын олон улсын нисэх буудал болон Сири-Ливаны хилийн ойролцоо орших Ад-Димас хот руу агаарын цохилт өгсөн байна. Энэ талаар тус улсын ЕрөнхийлөгчНҮБ-ын дүрэмд заасны дагуу Израйлийн эсрэг хориг арга хэмжээ авч, хариуцлага тооцох хэрэгтэй гэж мэдэгджээ. Дээрх шаардлагад энэ тухай дурдсан бөгөөд халдлагын улмаас материаллаг хохирол багагүй учирсан тул хохирлын хэмжээг тооцож, нөхөн төлбөр олгохыг хүссэн аж.
Израйлийн нисэх хүчин өчигдөр 17.00 цагийн үед Дамаск хотын хоёр дүүргийг бөмбөгдсөн тухай www.dailymail.co.uk мэдээллээ.
Г.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ