Их Британийн ханхүү Уильям АНУ-д айлчилжээ

Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уильям болон гүнж Кейт Миддлтон нар АНУ-д албан ёсны айлчлалаа эхлүүлжээ. Ханхүү Уилльям өчигдөр АНУ-ын “Цагаан ордон”-д зочилж, Ерөнхийлөгч Барак Обаматай уулзжээ.

Тэд зэрлэг амьтан хууль бусаар худалдаалах гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэх талаар санал бодлоо солилцсон аж.

Ханхүү Уилльям Африкийн 17 орны зэрлэг амьтныг хамгаалах сайн дурын үйлсийг 2005 оноос эхлүүлэн хэрэгжүүлж байгаа гэнэ. Тэрбээр эцэгЧарльзын дараа Их Британийн хаан ширээг залгамжлагч юм. Энэ айлчлалаас 30 жилийн өмнө хунтайж Чарльз, Дианна гүнжийн хамт 1985 онд АНУ-д айлчлан, Ерөнхийлөгч Роналд Рейган, Холливудын од Жон Траволта нартай бүжиглэж байжээ.

У.Жимсээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ