Өнөөдөр авилгын эсрэг өдөр

Өнөөдөр авлигын эсрэг олон улсын өдөр тохиож байна. Дэлхийн улс орнуудын хэмжээнд олон нийтийг авлигын эсрэг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигыг үл тэвчих ёс суртахуунд төлөвшүүлэх зорилгоор энэ өдрийг санаачилсан байна.
“Транспарэнси интернэшнл” байгууллага дэлхийн улс орнуудын төрийн байгууллага дахь авлигыг шинжээчид болон хөндлөнгийн байгууллагын төсөөлөлд үндэслэн Авлигын төсөөллийн индексийг сүүлийн 20 жилийн туршид гаргаж байгаа юм.
Энэхүү индекст манай улс сүүлийн жилүүдэдбайр ахиж байгаа бөгөөдэнэ онд уг индексийн үнэлгээгээр 39 оноо авч, дэлхийн 175 улс орноос 80 дугаар байрт эрэмбэлэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ