Далайн эргээс зургаан үхсэн халим олджээ

Австралийн Өмнөд Австрали мужийн далайн эрэг хавиас өчигдөр зургаан үхсэн халим олджээ.

Тодруулбал, тус мужийн Нийслэл Аделайде хотоос баруун хойш 150 км зайд орших Парара далайн эргээс орон нутгийн иргэд амьтдын хүүрийг далайн нам түрлэгийн дараа олжээ. Халимнуудын биеийн урт 16 метр, жин нь 50 тонн байжээ.

Далайн хамгийн том амьтдын төрөл зүйлийн олноороо үхсэн нь амьтан хамгаалах асуудал эрхэлсэн эрх баригчдын толгойны өвчин болоод байгаа аж. Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар халимнуудын үхлийн шалтгаанодоогоор тодорхойгүй байгаа юм байна.

Холбогдох албаны хүмүүс халимнуудын үхлийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ