Алтан унадаг дугуй бүтээжээ

Их Британийн "Goldgenie" компани бүхэлдээ 24 каратын алтаар бүрхэгдсэн унадаг дугуйг бүтээжээ. Уг тээврийн хэрэгслийг эрэгтэй унадаг дугуйн загвар дээр хийсэн аж.

Хамгийн үнэтэй алтан унадаг дугуйн үнэ 250 мянган фунт буюу 400 орчим мянган доллар болов. Гинжнийх нь үе болгоныг багтаагаад түүний бүх хэсгүүд алтаар бүрхэгджээ. Эмээл нь Сан-Марко цуглуулгын зөөлөн илгээр бүрэгдсэн бөгөөд энд тэнд нь бриллиантан шигтгээ оруулж өгсөн байна. Худалдан авагчид өөрийн таалалд нийцүүлэн жолоо болон эмээлийг савхи, үнэт чулуугаар чимүүлэх боломжтой гэнэ.


Тэдний үйлдвэрлэсэн алтан унадаг дугуй анхных биш гэнэ. Ер нь бол үнэт металлаар бүрэгдсэн ийм тээврийн хэрэгслүүдийн үнэ хэдэн арван мянган доллараас хэтэрдэггүй билээ. 2009 онд Шведийн "Aurumania" компани алтаар бүрж, 600 Swarovski шигтгээгээр чимэглэсэн 10 унадаг дугуй бүтээж байжээ.

У.Жимсээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ