Өнөөдөр хүний эрхийг хамгаалах өдөр

Өнөөдөр олон улсын хүний эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Хүний эрх, эрх чөлөөг дээдлэн сахих нь бүх нийтийн аюулгүй байдал, энх тайвны үндэс болохыг тунхаглаж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал хэмээх баримт бичгийг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлан гаргасан билээ.

Үүнээс хойш жил бүрийн эл өдрийг Олон улсын хүний эрхийн өдөр болгон дэлхий нийтээр тэмдэглэж, өдгөө 66 дахь жилтэйгээ золгож байгаа юм.

Манай улс ч гэсэн энэ өдрийг тэмдэглэж олон арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай. Хүний эрхийн талаар тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг, сургалтууд болон ард иргэдэд мэдээлэл түгээдэг юм.

У.Жимсээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ