Электрон тамхи хавдар үүсгэгчтэй гэдгийг илрүүлжээ

Батерейгээр ажилладаг электрон тамхи (E-cigarette) хэмээх бүтээгдэхүүн сүүлийн үед ихэд алдарших болсон бөгөөд шалтгаан нь эрүүл мэндэд хор хөнөөлгүй хэмээн сурталчилсан явдал юм.
Гэвч Японы эрдэмтдийн шинэ судалгаагаар электрон тамхи нь ердийн тамхинаас 10 дахин их хорт хавдар үүсгэгч бодис агуулдаг болохыг илрүүлжээ.
Японы Эрүүл мэндийн яамны судлаачдын баг электрон тамхинаас гардаг уурыг шинжилж үзэхэд, формальдегид, ацетальдегид зэрэг шууд хорт хавдар үүсгэгч бодисууд илэрсэн байна. Үүгээр зогсохгүй, электрон тамхинд агуулагдах формальдегид нь ердийн тамхиныхаас 10 дахин илүү хэмжээтэй байжээ.
Электрон тамхийг татах үед утаа ялгаран гарах бөгөөд яг тамхи татаж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг гэнэ. Энэ бүтээгдэхүүний борлуулалт Хятад, Израйл, Турк болон Европийн орнуудад багагүй амжилт олсон бөгөөд 200 гаруй ам.долларын үнэтэй байдаг гэнэ.
У.Жимсээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ