"Арplе" компаний экс менежер ял сонсчээ

"Арplе" компаний глобал нийлүүлэлт хариуцсан менежер асан Пол Дивайн компаний нууц мэдээллийг дамжуулсан хэргээр нэг жилийн хоригдох ял сонсож, 4.5 сая долларын торгууль төлөхөөр болжээ.

Тэрээр "Apple" компаний нууцыг Азийн сэлбэг, эд анги нийлүүлэгчдэд дамжуулж хэдэн сая долларын шан харамж авсан хэмээн шүүх үзсэн байна.

Тэрээр 2005 онд Apple компанид глобал нийлүүлэлт хариуцсан менежерээр орж 2010 онд баривчлагдах хүртлээ ажиллажээ. Сан-Хосегийн холбооны шүүх Дивайнд оноох ялыг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр зарласан байна. Эхлээд 20 жилийн ял өгөхөөр төлөвлөж байсан ч яагаад ийм олон жилийн дараа нэгхэн жилийн ял оноож байгаа нь тодорхойгүй аж.

У.Жимсээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ