Монакогийн хааны гэр бүлд ихэр хүүхэд мэндэлжээ

Монакогийн хаан угсааны түүхэнд анх удаа хунтайж II Альберт ихэр хүүхэд өлгийдөн авчээ. Монакогийн хунтайжийн гэргий Чарлене амаржиж, ихэр хүү, охин төрүүлсэн бөгөөдихрүүдийг Габриэлла, Жак хэмээн нэрлэсэн байна.
Ихрүүдийн түрүүлж мэндэлсэн нь Монакогийн хунтайжийн угсаа залгамжлагч болдог аж. Хэдийгээр бяцхан гүнж Габриэлла нь түрүүлж мэндэлсэн боловч Монакогийн хуулийн дагуу ханхүү Жак давуу эрхээр угсааг залгамжлах гэнэ.
Гариэлла гүнж ханхүүгээс хоёр минутын өмнө мэндэлсэн аж. Ихрүүдийг мэндлэх хүртэл хүйсийг нь мэдэхгүй байхаар хунтайж, гэргийтэйгээ тохиролцсон байсан аж.
Монакогийн хааны ордноос ихрүүдийг мэндлэхэд гол сүмийн хонхыг 15 минутын турш жингэнүүлж, армийнхан 42 удаа ёслолын буудлага буудаж, хүндэтгэл үзүүлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ