Хятадад мөнгөн дэвсгэртээс эрчим хүч гаргаж авч байна

Хятадын Хэнань мужид хуучин мөнгөн дэвсгэртээс цахилгаан, эрчим хүч гаргаж авах туршилтыг эхлүүлжээ. Цаашид ашиглах боломжгүй болсон дэвсгэртийг цуглуулж, жижиглээд дахин ашиглан цахилгаан гарган авч байгаа аж.
Нэг тонн хуучин дэвсгэртээс 660 кв цахилгаан гаргаж авах тооцоо хийжээ. Гүйлгээнд байгаа мөнгөн дэвсгэртийн ашиглалтаас гарах хугацааг тооцож үзэхэд зөвхөн Хэнань мужид гэхэд л жилд 400 тонн нүүрс хэмнэж байгаа юм.
Хятадын иргэд, худалдаачид хуучин дэвсгэртэд таагүй ханддаг. Учир нь дараа нь банкинд солиулахад хүндрэл гардаг байна. Цаашдаа хуучирсан цаасан мөнгөнөөс эрчим хүч гаргаж авах аргыг Хятад даяар нэвтрүүлбэл дээрх бэрхшээл арилна гэж үзэж байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ