"Твиттер"-ийн тусламжтайгаар сэтгэцийн өвчнийг оношлоно

Эмч, эрдэмтэд өвчний онош тавихад интернэтийн нийгмийн сүлжээг ашиглах гэнэ. Өөрөөр хэлбэл, "Twitter"-т бичсэн мэдээллээр нь тухайн хүн сэтгэцийн өвчин, согогтой эсэхийг оношилж болох гэнэ.
Эрдэмтэд нийт 8 тэрбум гаруй твитийг судалж үзжээ. Ингэхдээ өөрийн өвчин, оношийн тухай бичсэн мэдээллийг анхааралдаа авахаас гадна үг хэллэг, хэл зүйн бүтэц зэргийг харгалзан үзсэн байна. Сэтгэцийн зарим өвчний үед тодорхой үг яриа, хэллэг ашиглах хандлагатай болдог гэнэ.
Эрдэмтэд "Твиттерийн тусламжтайгаар стресс, сэтгэл гутрал, улирлын болон биполяр сэтгэцийн доголдлыг олж илрүүлж болно" гэж тогтоожээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ